
Хятад улсын дарга Хү Жиньтао 16-ны өдөр Оросын Санкт-Петербургт наймын бүлгийн тэргүүн нар болон хөгжиж байгаа орнуудын удирдагчидын яриа хэлэлцээний хуралд оролцож байгаа Бразили, Мексик, Өмнөд Африк, Конго, Энэтхэг таван хөгжиж байгаа орны удирдагчтай хамтын уулзалт хийхдээ, хөгжиж байгаа орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтын хөгжлийг ахиулах зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна.
Дарга Хү Жиньтао уулзалтын явцад шинэ нөхцөл байдалд хөгжиж байгаа орнуудын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх талаар гурван зүйлт санал дэвшүүлсэн байна. Тухайлбал Нэгд, амлалтаа хэрэгжүүлж, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг ахиулах. Хоёрт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Дохагийн уулзалт хэлэлцээг амжилтад хүргэх. Гуравд, шинийг нээж, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх эдгээр болно. Өмнөд өмнөдийн хамтын ажиллагаа болон өмнөд умардын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр дамжуулан дэлхийн эрчим хүчний аюулгүйн байдал, халдварт өвчнийг хяналтад авах, боловсрол, Африкийн хөгжил зэрэг асуудлыг сайтар зохицуулна гэж уулзалтад оролцсон таван орны удирдагчид илэрхийлцгээсэн байна.
Мөн өдөр дарга Хү Жиньтао мөн Америкийн ерөнхийлөгч Ж.Буштай уулзалт хийж, Хятад Америкийн харилцаа болон харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаар санал бодлоо солилцсон байна. \Баатар орчуулж, Цэцэн хянав\
|