• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-18 09:31:32    
Хү Жиньтао Жак Ширактай уулзжээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын Дарга Хү Жиньтао 17-ны өдөр Оросын Санкт-Петербүргт Францын Ерөнхийлөгч Жак Ширактай уулзаж, хоёр талын харилцааг гүнзгийрүүлэх, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх асуудлаар санал бодлоо солилцсон байна.

     Дарга Хү Жиньтао Хятад Францын харилцааг нааштай үнэллээ. Тэр хэлэхдээ, Хятад Францын харилцааны хөгжлийн хандлага маш сайн байна. Хоёр орон бүх салбарт нягт хэлхээ холбоотой ажиллаж, стратегийн яриа хэлэлцээ ч баялаг үр дүнд хүрлээ гэжээ. Хятад Франц агаарын тээврийн аж үйлдвэрийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх явдал бол хоёр талын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд маш их нөдөөтэй, стратегийн шийдвэрт бодлого юм. Энэ төслийг эртхэн албан ёсоор хэрэгжүүлж эхлэхийн төлөө цаашид хүчин чармайлт гаргахыг хоёр орны холбогдох салбарынханд хүсч байна гэж тэр тэмдэглэжээ.

     Ерөнхийлөгч Жак Ширак хэлэхдээ, Франц Хятадын харилцаа маш сайн, хоёр талын хамтын ажиллагаа ч томоохон ахицтай боллоо. Хятад улстай эрчим хүчний салбар дахь техникийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Франц хүсч байна гэлээ. Хоёр талын хатын хүчин чармайлтаар хоёр орны харилцаа нэн сайн сайнхан хөгжлийн ирээдүйтэй болно гэдэгт итгэж байна гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав\