Хятад улсын дарга Хү Жиньтао, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Шинг 17-ны өдөр Санкт- Петербургт уулзалт хийж, гурван орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Орос, Энэтхэг гурван орон олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт чухал нөлөөтэй юм.Гурван орны харилцаа урагштай хөгжиж байгаа бөгөөд тус тус стратегийн түшлэлийн харилцаа тогтоосон байна. Гурван орны эдийн засаг нийгэм сайн сайхан хөгжиж, нэлээд их хэмжээнд харилцан нөхвөрлөж болох бөгөөд эдийн засаг, эрчим хүч, шинжлэх ухаан техник зэрэг салбарт хамтын ажиллагааны асар их нөөц хүчинтэй юм гэжээ. Тэрээр гурван орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал санаачига дэвшүүлсэн байна.
В.Путин хэлэхдээ, гурван орон олон улсын болон бүс нутгийн их олон чухал асуудлаар адил байр суурь, ашиг сонирхолтой юм. Гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь олон улсын болон бүс нутгийн холбогдох асуудлыг зохицуулахад тус дөхөм үзүүлэх төдийгүй, гурван орны эдийн засгийн хөгжлийг ахиулж болох юм гэжээ.
Гурван орон бол бие биеийхээ чухал хөршүүд юм. Хоорондын харилцаа маань олон салбарыг хамарч байна. Гурван орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн тулд хамтаар чармайх ёстой гэж Манмохан Шинг илэрхийлсэн байна. \Баатар орчуулж, Цэцэн хянав\
|