• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-18 10:11:15    
Хү Жинтао Продитай уулзлаа

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтао 17-ны өдөр Оросын Санкт-Петербургт Италийн ерөнхий сайд Продитай уулзаж, хоёр талын харилцаа болон харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо солилцсон байна.

     Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад Италийн харилцаа урагштай хөгжиж, хоёр орон бүх талын стратегийн хамтын ажиллагааны түшлэлийн харилцаа тогтоож, улс төр, эдийн засаг , соёл зэрэг салбарт баялаг үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Хоёр орон олон улсын үйл хэрэгт стратегийн зөвшилцөл болон хамтын ажиллагаагаа нягтруулах ёстой. Хоёр орны аж ахуйн нэгжүүд, ялангуяа дунд жижиг аж ахуйн нэгжүүд солилцоо өрнүүлж, хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэхийг Хятадын тал дэмжинэ. Италийн тал Италийн жилийн арга хэмжээг сайтар зохион байгуулахыг Хятадын тал үргэлжлэн дэмжиж, хоёр тал энэ үндсэн дээр олон хэлбэрийн соёлын солилцоо өрнүүлж, хоёр ард түмний найрамдалд нэн бат бэх нийгмийн үндэс суурь тавьж өгөхийг хүсч байна гэжээ.

     Проди хэлэхдээ, Хятад улстай түрүүлэх харилцаа тогтоох бол Италийн энэ засгийн газрын чухал бодлого мөн. Италийн засгийн газар Итали Хятадын харилцааны хөгжлийг идэвхтэй ахиулж, Италийг Европ дах Хятадын хамтын ажиллагааны чухал түнш болгоно гэжээ. \Баатар орчуулж, Цэцэн хянав\