
Америкийн зүүн нутгийн цагаар 17-ны өдрийн 9 цаг 14 минутын үеэр сансрын "Дисковер" хөлөг Кеннедийн сансрын төвд амжилттай газардсан байна. Энэ бол уг төвд сансрын хөлөг 62 дахь удаагаа газардсан болно.
"Дисковер" хөлгийг 7-р сарын 4-ний өдөр Кеннедийн сансрын төвөөс хөөргөсөн юм. Түүний дараа, Америкийн Сансрын нисэлгийн удирдах газар нь сансрын хөлгийн нэг хоолой нэвчиж байгааг мэдсэн байна. Судалгаа хийсний дүнд тэр нь сансрын хөлгийн хяналтын системд нөлөөлөхгүй, аюулгүй газардаж чадна гэж мэргэжилтэд үзжээ.

Сансрын уудмаар аялж олон үүргээ гарамгай биелүүснийхээ дараа, "Дисковер" хөлөг Америкийн зүүн нутгийн цагаар 15-ны өглөө олон улсын сансрын станцаас салж, дэлхийн бөмбөрцөгт буцах 2 хонгийн аяндаа орсон байна. \О.Дарамбарао орчуулж, Цэцэн хянав\
|