• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-19 16:08:00    
Индонезийн цунамын гамшигт өртсөн хүний тоо нэмэгдэж байна

Хятадын Олон Улсын Радио

     Индонезийн албаны талын 19-ний өдөр нийтэлсэн сүүлийн үеийн бүртгэлд харуулснаар, 17-ны өдөр Жава арлын тэнгист болсон газар хөдлөлт болон цунамын гамшигт өртсөн хүний тоо нэмэгдээд 525-д хүрч, өөр 280 гаруй хүн сураггүй алга байж, 50 мянга гаруй хүн орох гэр оочих аягагүй болсон байна.

     Эндэгсэдийн дотор гадаадын 7 хүн байгаа боловч Индонезийн гадаад харилцааны яам гадаадын эндэгсэдийн бодит нэр усыг тодруулаагүй байна гэж Индонезийн гадаад харилцааны яам мөн өдөр бас нотолсон байна.

     Үүний зэрэгцээ, Индонезийн дотоодын олон газрын авран туслах хүмүүс болон НҮБ-ын хүмүүлэгийн авран туслах хэсгийнхэн эх хуурайгаар гамшгийн районд хүрч, гамшигтай тэмцэх ажилд оролцож байна. 18-ны өдөр Индонезийн дэд ерөнхийлөгч Юсуф Калла хэлэхдээ: гамшгаас авран туслах үндэсний байгууллага мөн өдөр газар хөдлөлт болон цунамын гамшигт өртсөн Жавагийн өмнөд нутагт бараг сая 100 мянга шахам ам долларын яаралтай авран туслах хөрөнгө мөнгө хангаж, орон нутгийн засгийн газарт туслан гамшгаас аврах ажлыг хийж байна гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Баатар хянав/