
Батлан хамгаалалтын орчин үеийн байгуулалт бол Хятадын энх тайван хөгжлийн бодитой шаардлага мөн. Хятад улс батлан хамгаалалтын орчин үеийн байгуулалтаа эрчимжүүлж байгаа нь өөрийн энх тайван хөгжлийн ашиг сонирхолоо хамгаалахын хэрэгцээ мөн бөгөөд мөн дэлхийн ялангуяа хөрш зэргэлдээ бүс нутгийн амар амгалан, тогтвортой байдалд ашигтай юм. Хятад улс хамгаалалтын шинж чанартай батлан хамгаалалтын бодлого хэрэгжүүлж, хэжээ ч өнгөлзөхгүй, хэжээ ч жанжлагч болохгүй гэж Гүө Бөшүн тэмдэглэв.
Солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүлэх бол Хятад Америк хоёр армийн хамтын эрэл хүсэл мөн. Хоёр тал терроризмд цохилт өгөх, үй олноор хөнөөх зэвсэг түгэн дэлгэрхийг хориглох зэрэг салбарт хамтын бөгөөд өргөн хүрээний стратегийн ашиг сонирхолтой юм гэж тэрээр онцолсон байна. \Цэцэн орчуулж, Баатар хянав\ 1 2
|