Иракийн Ерөнхийлөгч байсан Садам Хуссейны хэргийн Ерөнхий прокурор Жаафар Ал-Муссави 23-ны өдөр Багдадад хэлэхдээ, олон өдөр өлсгөлөн заралсанаас болж Садамыг мөн өдөр эмнэлэгт оруулан эмчлүүлж байна гэжээ. Үүнээс гадна Иракт мөн өдөр олон удаагийн дэлбэрэлт гарч наад захдаа 57 хүн амь үрэгдсэн байна.
Муссави хэлэхдээ, би мөн өдөр Садам болон бусад 7 хэрэгтэнийг хориж байгаа шоронд очсон, Садам 16 хохног өлсгөлөн зарлсанаас эрүүл мэндийн байдал нь маш тогтворгүй байна. Түүнийг эмнэлэгт оруулсан бөгөөд албаар хоол идүүлсэн. Садам 24-ний өдөр шүүхэд очиж чадахгүй гэжээ. Садамын эрүүл мэндийн байдал нь 24-ний өдрийн шүүх хуралд оролцохыг харшилахгүй гэж Америк цэргийн төлөөлөгч түүний дараа хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|