• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-24 11:07:10    
Тэмцээний эхний өдөр таван алт авлаа

Синьхуа Агентлэг

    Хятадын тамирчид орон нутгийн цагаар 23-ны өдөр Хорватийн нийслэл Загревд эхэлсэн буудлагын дэлхийн аврага шалгаруулах 49-р тэмцээний эхний өдөр гарамгай оролцож, мөн өдрийн тодорсон зургаан алтан медалийн тавыг нь авсан байна.

    Түүний дотор Хятадын тамирчин Пан Вэй энэ зургаан төрлийн дотрох цорын ганц олимпийн төрөл болох эрэгтэйн 10 метрийн хийн гар буугийн аврага болсон байна.

    Хятадын тамирчид мөн эрэгтэйн 10 метрийн хийн гар буугийн багийн алтан медаль, эрэгтэй залуучууд багчуудын 10 метрийн хийн гар буугийн багийн болон нэгбүрчилсэн тэмцээний алтан медаль, эмэгтэй залуучууд багчуудын 10 метрийн хийн гар буугийн багийн алтан медалийг авсан байна.

    107 улс орон, газар нутгийн тамирчид энэ тэмцээнд оролцож байгаа бөгөөд тэд нар насанд хүрэгсэд болон залуучууд багчуудын тус тус 30 төрлийн тэмцээний алтан медалийн төлөө өрсөлдөж байна. Энэ тэмцээн орон нутгийн цагаар 8-р сарын 6-ны өдөр дуусана. \Цэцэн орчуулж, Буян хянав\