Хятадын Гадаад харилцааны яам 24-ний өдөр мэдээ нийтэлж тэмдэглэхдээ, Японы хэсэг районд сүүлийн үе залгаагаар бороон орж, борооны гамшиг болсон байна. Гамшигдсэн район дох Хятадын иргэн эндэж бэртээгүй байж, Амьдрал нь үндсэндээ хэвийн байна гэжээ.
Уг мэдээнд тэмдэглэхдээ, 7-р сарын дунд үеэс нааш Японы төв нутаг болон тэнгис дагуу хэсэг районд залгаагаар аадар бороо орж, уул юүрэх, чулуу шаврын урасгал буух зэрэг байгалийн гамшиг болсон байна. Өнөөгийн байдлаар 12 хүн гамшигт нас барж, 8 хүн алга болсон байна. Хэсэг нутгийн зам харицаа тасарч, оршин суугчдын амьдрал тодорхой хэмжээгээр нөлөөлөгдөв. Японы Засгийн газар бүх хүчээрээ авран тусалж байна гэжээ.
Хятадын Японд суугаа элчин сайдын яамнаас ойлгосоноор, гамшигдсан район дох Хятадын иргэн эндэж бэртээгүй, амьдрал нь үндсэндээ хэвийн байна. Элчин сайдын яам тухайн нутгийн хариатуудын нийгэмлэг, оюутдын холбоо зэрэг байгууллагаар дамжуулж, гамшигдсан районы Хятад иргэдийг халамжилж байгаагаа илэрхийлсэн юм байна. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|