НҮБ-аас Ливанд түр суугаа цэргийн ангийн Ливаны өмнөд нутгийн Хиям суурин дахь бааз 25-ны өдөр Израилийн бөмбөгөнд өртөж, НҮБ-ын цэргийн 4 ажиглагч эндсэний нэг нь Хятад хүн бололтой байв.
НҮБ-аас Ливанд түр суугаа цэргийн ангийн төлөөлөгч хэлэхдээ, Израилийн харавсан бөмбөг нь НҮБ-ын цэргийн ажиглагчдын Хиям суурин дахь баазыг шууд оносон байна. Өнөө авран туслагчид газар дээр нь яаралтай авран тусалж байгаа боловч Израилийн тал бас тасралтгүй бөмбөгдсөөр байна гэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан мөн өдөр мэдэгдэл хийж, НҮБ-аас Ливаны өмнөд нутагт суугаа баазыг Израиль зориуд бөмбөгдсөнд гайхаж байгаагаа илэрхийлсэн байна, тэрчлэн ийм дайралтаа эрхбиш зогсоож,энэ удаагийн дайралтад байцаалт шалгалт хийхийг Израилийн цэрэгт шаарджээ. \Э.Цогзолмаа орчуулж, Л.Буянтогтох хянав\
|