Хятад Японы улс хоорондын харилцааг хэвийн болгосны 35 жилийн ойг тэмдэглэхийн төлөө Хятад улс энэ оны 11-р сарын 17-оос 12-р сарын 17 хүртэл Японд Хятадын соёлын наадам ажиллуулах болно, энэ нь энэ онд Японд хийх Хятад Японы соёлын харилцааны хамгийн их цар хэмжээтэй ажиллагаа болох юм гэж Хятадаас Японд суугаа элчин сайдын яам 27-ны өдөр мэдэгдсэн байна.
Энэ соёлын наадам нь хөгжимээр гол болгох бөгөөд Хятадын уламжлалт ши янгуу, эртний хөгжим, цирик, симпони хөгжим, гэрэл зургийн үзэсгэлэн, уран бичлэгийн үзэсгэлэн зэрэг өндөр түвшинтэй соёл урлагийн содон бүтээлүүдийг Японд үзүүлэх буюу тоглож, Японд маш их алдар хүндтэй " 12 эмэгтэйн хөгжмийн хамтлаг" ч соёлын наадмын үеэр гайхамшигт сайхан тоглолт гаргах юм байна. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав\
|