Израилийн цэргийн байлдааны нисэх онгоц 3-ны өглөө Ливаны нийслэл Бейрутын өмнөд дүүрэг дэх Хезбуллах намын зэвсэгт хүчний түшиц газрыг агаараас дайрсан байна.
Үүний зэрэгцээ, Хезбуллах намын зэвсэгт хүчин ч Израилийн эсрэг пуужингаар томоохон хэмжээний дайралт хийжээ.
3-ны өдөр НҮБ-ын төв байранд хуралдуулахаар товлоод байсан Дундад дорнодын олон үндэстний хүчин бүрдүүлэх тухай олон улсын бага хурлыг дахин хойшлуулахаар болсон гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Ахмед Фаучи 2-ны өдөр мэдэгдсэн байна. Фавзи хэлэхдээ: холбогдох талууд Ливан Израилийн мөргөлдөөнийг эцэс болгох талаар улс төрийн яриа хэлцээнд хүрч чадаагүй болохоор, олон үндэстний хүчин илгээх асуудлыг авч хэлэлцэх нь арай эрт байна гэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Ливаныг үргэлжлэн түрэмгийлж байгаа Израилийн үйл ажиллагааг дураар нь тавьж, Ливан Израилийн өнөөгийн хямарлыг зохицуулах тал аар хүрэлцээтэй хүчин чармайлт гараагүй гэж Ливаны Ерөнхийлөгч 2-ны өдөр Америкийг зэмлэн буруушаажээ. \Пэрлаймаа , Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\
|