Орон нутгийн цагаар 6-ны өглөө, Папуа Шинэ Гвинейд айлчлаж байгаа Хятадын Гадаад харилцааны сайд Ли Жаошин урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннантай утсаар ярьж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хянан хэлэлцэж байгаа Ливан Израилийн мөргөлдөөний асуудлыг авч хэлэлцсэн байна.
Аннан Аюулгүйн Зөвлөлийн хянан хэлэлцэж байгаа Ливан Израилийн мөргөлдөөний сүүлийн үеийн байдлыг танилцуулжээ. Ли Жаошин хэлэхдээ, уг мөргөлдөөн дөрвөн долоо хоног орчим үргэлжилж байгаад Хятадын тал сэтгэл түгшиж байна, нэн даруй гал зогсоож, яриа хэлэлцээгээр асуудлыг зохицуулахыг талуудад уриалсан байна. Аюулгүйн Зөвлөл арга хэмжээ түргэн авч, мөргөлдөөн цаашит өргөжихийг хориглон зогсоох ёстой гэжээ. \Алтаннавч орчуулж, О.Дарамбазар хянав.\
|