• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-08 16:26:26    
Ливан Израилийн хямралыг зохицуулах Ливаны засгийн газрын төслийг дэмжив

Хятадын Олон Улсын Радио

    Арабын орнуудын гадаад харилцааны сайд нарын шуурхай хурал 7-ны өдөр Ливаны нийслэл Бейрутэд болж, хурал нь Ливан Израилийн хямралыг зохицуулах Ливаны засгийн газрын дэвшүүлсэн долоон зүйлт саналыг бүрэн дэмжиж байгаагаа онцолсон байна.

    Хурал нь Арабын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Амар Махмуд Мусса тэргүүтэй төлөөлөгчдийг Нью- Йрокт илгээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан тэрчлэн аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны төлөөлөгч нарт Арабын орнуудын байр суурийг тайлагнаж, Ливан Израилийн мөргөлдөөний асуудлаарх аюулгүйн зөвлөлийн тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахад хүчин чармайлт гаргахаар шийдвэрлэсэн байна.

    Арабын орнууд болон Ливаны засгийн газрын хэрэгцээг үндэслэн Ливан Израилийн мөргөлдөөнийг зохицуулах тухай Америк Францын аюулгүйн зөвлөлд дэвшүүлсэн тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахыг Франц зөвшөөрч байна гэж Францын гадаад харилцааны сайд Пхилиппе Дуст Блази мөн өдөр мэдэгдсэн байна.

    Тус бүс нутгийн өнө батын энх тайвны төлөө Америк бусад орнуудын хамтаар НҮБ-аар дамжуулан Ливан Израилийн мөргөлдөөнийг зохицуулахыг эрмэлзэж байна гэж Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш мөн 7-ны өдөр хэлсэн байна.

    Эх сурвалжаас үзвэл, Израиль хэрэв Ливаны өмнөд хэсгээс татан гарахгүй бол Ливан тэнд 15 мянган хүнтэй засгийн газрын цэргийн ангийг байршуулах болно гэж Ливаны засгийн газар уг өдөр шийдвэр гаргасан байна. \Урангоо орчуулж, Буян хянгав\