• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-10 10:46:52    
Оросын тал Хятад улстай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсчээ

Хятадын Олон Улсын Радио

    Оросын Холбооны Омск мужийн нэгдүгээр орлогч дарга Евгений Михайлович 9-ний өдөр "Хятад Оросын найрамдлын аялал" сурвалжлагчдын нэгдсэн хэсгийнхэнд ярилцлага өгөхдөө, Омск муж нь Хятад улстай эдийн засаг, худалдааны сайн сайхан хамтын ажиллагаа хөгжүүлж байна. Хятадын нэн олон үйлдвэр аж ахуйн нэгж Омскт хөрөнгө оруулан аж үйлдвэр эрхлэхийг хүсч байна гэжээ.

    Евгений Михайлович хэлэхдээ, сүүлийн 10 жилд Омск муж болон Хятад улс хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа түргэн хөгжиж, хоёр талын худалдааны хэмжээ жил болгон 10% гаруй хувиар өсөн нэмэгдэж, Хятад улс нь Омск мужийн худалдааны хамгийн том түнш болсон байна. Хөрөнгө оруулалтын талаар, Хятад улсаас Омскт оруулсан хөрөнгийн хэмжээ 27 сая ам.долларт хүрч, гуанз ресторан, тоосгоны үйлдвэр, модон материал болосруулах, хүнсний ногоо зэрэг салбарт ихэвчлэн зориулагдаж байна гэжээ.

    "Хятад Оросын найрамдлын аялал" сурвалжлах ажиллагааг Евгений Михайлович бас нааштай үнэлж, энэ нь хоёр орны ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэхэд ашигтай юм гэж үзжээ. \О.Дарамбазар орчуулж Л.Буянтогтох хянав\