Израилийн аюулгүйн сайд нарын зөвлөл ширүүн маргаан хийж, Ливаны өмнөд хэсэгт Израилийн цэрэг газар дээрх довтлолтоо өргөтгөх шийдвэрийг 9-ний өдөр батлан зөвшөөрсөн байна. Үүний зэрэгцээ Израилийн 10 мянга гаруй цэрэг болон Хезбуллах намын зэвсэгт хүчний ширүүн байлдаан үргэлжилж, хоёр тал цөмөөрөө эндэж шархдсан байна.
Израилийн аюулгүйн сайд нарын зөвлөлийн баталсан шийдвэрийн дагуу, Израилийн цэрэг Израиль Ливаны хилээс 30 км зайтай Литани голын сав газар хүртэл урагшлах бөгөөд энэ үйл ажиллагаа нь 30 хоног орчим үргэлжлэх юм байна.
1 2
|