Английн дотоод хэргийн сайд Жон Реид 13-ны өдөр ВВС-д ярилцлага өгч өнгөрсөн оны 7-р сард лондонгийн метронд дэлбэрэлт гарснаас хойш, Англи наад тал нь 4 удаагийн террорист дайралтын том хэргийг таслан зогсоосон байна гэж хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, бид наад тал нь 4 удаагийн террорист том хуйвалдааныг илрүүлсэн гэж хэлж болно. Өнгөрснийг эргэн санахад "Аль-Кайда" бүлэглэлийн Англид чиглүүлсэн анхны террорист дайралтын хуйвалдаан 2000 онд Вирменгамд гарсан. Иймээс террорист заналхийлэл нь бидэнд авч хэлбэл урт хугацааны бөгөөд маш ноцтой юм гэж бид үзэж байна гэжээ. \Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\
1 2 3
|