
Ливаны засгийн газрын цэрэг ирэх хэдэн хоногт Литани голын өмнөд умард районыг хамруулан Ливаны өмнөд нутгаас Израилийн хилийн нутаг хүртэл байрлуулах болно гэж Ливаны цэргийн талын өндөр тушаалын албаны хүн 15-ны өдөр Бейрутад мэдэгдсэн байна.
Ливаны батлан хамгаалахын сайд Елиас Мурр мөн өдөр хэлэхдээ: удахгүй Ливаны өмнөд нутагт байрлах засгийн газрын цэрэг Хезбуллах намын зэвсгийг хураахгүй юм гэжээ. Ливаны засгийн газрын цэргийн анги бол Ливаны өмнөд нутагт байрлаж байгаа Ливаны цорын ганц зэвсэгт хүчин юм. Гэвч засгийн газрын цэргийн үүрэг нь Хезбуллах намын зэвсгийг хураах биш, харин улс орноо гадаадын халдлага түрэмгийллээс хамгаалах болно гэж тэрээр бас хэлсэн байна.

НҮБ-ын төлөөлөгчийн хэлснээс үзэхэд, НҮБ-аас Ливанд байрлах түр цэргийн ангийн албаны хүн 14-ний өдөр Ливаны өмнөд нутгийн Нагурад Ливан Израилийн албаны хүнтэй уулзалт хийж, 16-ны өдөр Ливаны өмнөд нутгаас Израилийн цэрэг гаргах төслийг авч хэлэлцсэн байна. /Рэнчинсоо орчуулж,Урангоо хянав/
|