Оросын гадаад харилцааны орлогч сайд Александр Алексеев 16-ны өдөр хэлэхдээ: Оросын тал мөн өдөр Цишима-ретто аралд Японы загасчны нэг усан онгоцыг саатуулсан тэрчлэн Японы нэг загасчин эндсэн хэргээр Орос Япон яриа хэлэлцээ хийх ёстой, үүнтэй холбоотой асуудлыг хурцатгах ямар ч шалтгаан байхгүй юм гэжээ.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, Алексеев мөн өдөр Японоос Орост суугаа элчин сайдтай уулзаж, дээр дурдсан холбогдох асуудлаар саналаа солилцсон байна. Уулзалтын дараа Алексеев хэлэхдээ: Японы тал ямар ч гэсэн зохистой арга хэмжээ авч байгаад Оросын усан хилд Японы загасчдын хууль бусаар загас барих ажиллагааг багасгах хэрэгтэй гэжээ. Энэ хэргээр Японы нэг загасчин эндсэн нь маш азгүй явдал боллоо гэж тэрээр бас хэлсэн байна. /Рэнчинсоо орчуулж,Баясгалан хянав/
|