НҮБ-ын Ливанд түр байрлах хүчинд Франц 200 хүн нэмж илгээх бөгөөд өргөтгөл хийсний дараа энэ хүчнийг командлахад бэлэн байна гэж Францын ерөнхийлөгчийн ордон 17-ны өдөр мэдэгдэв. Герман тэнгисийн цэргээ илгээж НҮБ-ын Ливаны өмнөд хэсэг дэх энхийг дэмжин сахиулах үйл ажиллагаанд оролцуулах болно гэж Германы канцлер Ангела Меркел ч мөн орой мэдэгдсэн байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав.\ 1 2
|