Израилийн аюулгүйн цэргийн анги 20-ны өдөр Иордан голын баруун эргийн районд Палестины Хууль Тогтоох Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Махмуд аль-Рамахийг баривчилсныг Палестины албаны хүн 20-ны өдөр гэрчилсэн байна.
Уг хэргийг газар дээр нь харсан хүний хэлснээс үзвэл, Израилийн аюулгүйн цэргийн анги Иордан голын баруун эргийн хот Рамаллахын ойролцоо Бирах суурин дахь Рамахийн оршин суугаа газраас түүнийг баривчилсан байжээ.
6-р сарын 25-ны өдөр Израилийн нэг цэрэг Газын зурваст Палестины зэвсэгт хүмүүст баривчлагдсаны дараа, Изралийн тал Хамас болон Палестины бусад зэвсэгт бүлэглэлд цохилт өгөх эрчээ нэмэгдүүлэн, Палестины өөртөө засах Засгийн газарт сайд юм уу Хууль Тогтоох Хороонд гишүүнээр ажиллаж байгаа Хамасын дээд албаны олон хүнийг залгаагаар баривчилсан байна. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|