• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-21 16:14:26    
Ливаны сэргээн босголтод туслана гэж Арабын орнууд амлалт хийжээ

Хятадын Олон Улсын Радио

    Ливаний дайны дараахи сэргээн босголтын ажилд туслалцаа үзүүлнэ гэж Арабын орнуудын ГХЯ-ны сайд нар болон тэдний төлөөлөгчид 20-ны өдөр Египетийн нийслэл Кайрт амлалт хийсэн байна.

    Арабын Орнуудын Холбооны 22 гишүүн орны ГХЯ-ны сайд нар болон тэдний төлөөлөгчид 20-ны өдөр Кайрт Ливаний асуудлаар хийсэн түр хуралд оролцжээ.

     Израилийн агаараас хийсэн томоохон хэмжээний дайралтад өртсөн Ливаний дайны дараахи сэргээн босголтын ажилд туслалцаа үзүүлнэ гэж уг хуралд оролцогсод амлажээ. Сэргээн босголтын ажилд туслах бодитой төслийг 9-р сард болох Арабын орнуудын Сангийн сайд нарын бага хурал дээр мэдэгдэх юм байна.\Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\