
Киншаса нийслэлтэй Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын нийслэл Киншасад 20-ны өдөр харилцан буудалцсан хэрэг гарч, наанадаж 1 хүн амь үрэгдэж, Хятадын 2 хүнийг багтаасан 4 хүн шархадсан байна.
Буудалцсан хэрэг орон нутгийн цагаар 18 цаг 30 минутад гарч, Киншасагийн хотын төвд 4 цаг үргэлжилсэн байна. Шархагдагсдын дунд Хятадын компанийн хоёр хүн багтаж байгаа бөгөөд тэд нар нь Киншасагийн эмчилгээний төвд эмчлэгдэж, өнөө амь насны аюулгүй болсон байна гэж Хятадаас Киншасад нийслэлтэй Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад суугаа элчин сайдын яам нотолсон байна.

Тухайн хэргийг харсан хүний хэлснээр, харилцан буудалцсан хэрэг нь Ерөнхийлөгч Жосеф Кабилааг хамгаалах анги болон дэд Ерөнхийлөгч Жен Пиерре Бембагийг хамгаалах ангийн хооронд болсон юм байна. Мөргөлдөөний шууд шалтгаан нь тодорхойгүй байна. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав. \
|