Японы Гадаад харилцааны яамны сайд Асутару 9-р сарын сүүлийн арван хоногт болох Либерал ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөх болно гэж 21-ний өдөр Либерал ардчилсан намын төв байранд албан ёсоор мэдэгдсэн байна.
Японы Киодо агентлагийн мэдээлснээр, Асутару мөн өдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, өрсөлдөөнд оролцох тухай өөрийн хөтөлбөрөө мэдэгдсэн байна. Уг хөтөлбөрт Япон ,Хятадын сайн сайхан харилцаа тогтоох чухал чанарын тухай болон Японы эдийн засгийн тогтовортой хөгжлийг хамгаалах асуудлыг дурдсан байна.
Өнөө, Асутаругаас гадна, Японы Сангийн сайд Садаказү Танигаки бас Либерал ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөнө гэж тодорхой илэрхийлсэн байна.
Японы хамгийн том нам Либерал ардчилсан нам нь Японы эрх баригч намын нэг мөн. \Алтаннавч орчуулж, Пэрлаймаа хянав\
|