Иракийн дээд шүүх 22-ны үдийн өмнө Иракийн экс Ерөнхийлөгч Саддам Хуссейн болон Күрдчүүдийг хүчээр дарсан гэмт хэргтнээр сэжиглэгдэж байгаа засгийн эрхэнд байсан 6 өндөр албан тушаалтныг үргэлжлэн шүүж байна. Саддам Хуссейныг оролцуулсан дээрэх 7 заалдагдагч мөн өдрийн шүүлтэд бүхнээрээ байлцав.
Саддам Хуссейн зэрэг хүмүүс өнгөрөгч зууны 80-аад оны сүүлчээр Иракийн хойт хэсгийн Күрдчүүдийг устган цэвэрлэх зорилготой "Анфал ажиллагаа" явуулж, 100 мянган Күрчүүд амь насаа алдаж, 2000 гаруй айл тосгон сүйдсэн байна. Саддам хийгээд түүний бүл дүү, "химийн Али" хмээгдсэн Али Хассан ал-Мажидийг үндэстэн угсаатныг хядсан гэмт хэрэг, хүн төрлхтний эсрэг гэмт хэрэг болон дайны гэмт хэрэгтнээр заалдагдсан байна. Бусад 5 хүн нь дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгтнээр заалдагдсан байна. 21-ний өдрийн шүүлтэд, Саддам зэрэг хүмүүс эдгээр заалдлагаас татгалзсан байна. \Алтаннавч орчуулж, Номин хянав\
|