Ираны цөмийн хэлэлцээний ерөнхий төлөөлөгч, Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Ларижани Орос, Хятад, Англи, Франц, Германаас Иранд суугаа элчин сайд нартай 22-ны өдөр Тегеранд уулзаж, Ираны цөмийн асуудлын тухай зургаан орны төсөлд Ираны бичгээр өгсөн хариултыг албан ёсоор өргөн барисан байна.
Ираны хариултын бодитой агуулгыг өнөө нийтлээгүй боловч нэг албаны хүний хэлснээс үзвэл, Ираны тал хариултадаа Ираны цөмийн асуудлыг зохицуулах шинэ санал дэвшүүлсэн юм байна. Гэвч тэрээр энэ саналын агуулгыг хэлсэнгүй. Ираны хариултад зургаан орны төсөлд дэвшүүлсэн шаардлагын дагуу уран баяжуулах үйл ажиллагаагаа зогсоох гэж байгаа тухай агуулга байгаа байдал ч харагдахгүй байна.
Өөр мэдээнээс үзвэл, Ираны цөмийн асуудлаар холбогдох талуудтай нухцтай хэлэлцээ хийхээр Иран бэлэн болоод байна гэж Ларижани хариултаа өгсөний дараа хэлсэн юм байна. \Цэцэн лочуулж, Пэрлаймаа хянав\
|