Америкийн сансар судлалын газрынхан хэлэхдээ, хөөргөх тавцангийн аянга цахилгаанаас хамгаалах төхөөрөмжийн нэг ширхэг төмөр утас 25-ны үдээс хойш гэнэт аянга цахилгаанд дайрагдсан болохоор 26-ны өдөр сансар судлалын газрынхан яаралтай шийдвэр гаргаж, Атлантик сансрын хөлгийг хөөргөх цаг хугацааг 24 цаг хойшлуулахаар болсон юм. Инженерүүд өргөн хүрээнд шинжилгээ хийгээд сансрын хөлөг хөөргөх тавцан, газраас дэмжих систем зэрэг нь аянга цахилгаанд эвдэгдэгдээгүйг олж мэдлээ. Тэгэхдээ гадна тал дахь шатахууны савын системийг шалгах ажилд мөн нэлээд их хугацаа хэрэгсэх болно. Иймээс сансар судлалын газар 27-ны өдөр дахин шийдвэр гаргаж, хөөргөх цаг хугацааг дахин 24 цаг хойшлуулахаар болсон юм. Атлантик сансрын хөлгийг хамгийн ойрын хугацаа нь 29-нд хөөргөхөөр төлөвлөж байна гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/ 1 2
|