Багдад хотын төв дэх Иракийн дотоод хэргийн яамны том давхар байшингийн хаалганд 28-ны өдөр амиа золиосолсон авто машны дэлбэрэлтийн хэрэг гарч, наад захдаа 14 хүн эндэж, 40 гаруй хүн шархдсан байна.
Иракийн ерөнхий сайд Нури Ал-Малики туушаалд орсоны дараа дотооддоо хүчирхийлэлийн ажиллагаа болон шашны бүлгийн мөргөлдөөнийг намжаах арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрч чадаагүй, Иракийн аюулгүйн байдал мөн гаарсаар байна. 27-ны өдөр бүх Иракт олон төрлийн дайралтын хэрэгт 60 гаруй хүн эндсэн байна. /Рэнчинсоо орчуулж,Баатар хянав/
|