Аннан Ливаны Ерөнхий сайд Ехуд Сениоратай хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Ливаны тэнгис агаарын эсрэг хаалтаа цуцлахыг Израильд шаардсан бөгөөд үүний төлөө холбогдох талуудтай хамтаар чармайх болно гэж тэрээр илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Ливаны Хезболлах нам баривчилсан Израилийн хоёр байлдагчийг Ливаны засгийн газарт юм уу зарим "гуравдахь тал"-д шилжүүлэн өгөхийг Аннан бас уриалсан байна.
Ливаны Хезболлах намын зэвсэгт хүчин болон Израилийн өнө бат гал зогсоохыг ахиулан Ливаны өмнөд хэсэгт энхийг дэмжин сахиулах хүчин байрлуулах асуудлыг авч хэлэлцэхээр Аннан 28-ны өдөр Бейрут орж дундад дорнодод хийх айлчлалаа эхэлсэн байна. /Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав/ 1 2
|