Бразилийн сенатын дарга Ренан Калхеирос болон төлөөлөгчдийн танхимын дарга Алсо Ребелогийн урилгаар БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү бангүө тухайн орон нутгийн цагаар 29-ний өдөр Бразилийн нийслэл Бразилид хүрэлцэн очиж, Бразилид хийх албан ёсны найрсаг айлчлалаа эхлүүлсэн байна.
Ү Бангүө нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр нийтэлж тэмдэглэхдээ, Хятад Бразили дипломат харилцаа тогтоосон 32 жилийн турш ялангуяа стратегийн түншиллийн харилцаа тогтоосноос хойш олон салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрэн хөгжлөө. Хятад Бразилийн стратегийн хамтын ажиллагааг өргөтгөх нь хоёр орон болон хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд нэн их эвсэг зохицонгуй дэлхийг байгуулахад ашигтай юм гэжээ. Энэ удаагийн айлчлал нь Хятад Бразилийн найрамдлыг зузаатгаж, хоёр талын нийтлэг ойлголтыг өргөтгөж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд ач тусаа өгөх болно гэдэгт итгэж байна гэж Ү Бангүө илэрхийлжээ.
Айлчлалын хугацаандаа Ү Бангүө Бразилийн удирдагчтай уулзалт хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа болон харилцан сонирхож байгаа бусад асуудлуудаар санал солилцож, бас Бразилийн олон салбарын хүмүүстэй уулзаж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ зам суваг, арга барилыг судлах болно. /Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|