• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-31 10:57:02    
БХАТИХ Бразилийн сенаттай хууль тогтоох хяналт тавих асуудлаар туршлага солилцоно

Хятадын Олон Улсын Радио

     Хятад Бразили хоёр орон нь хэдийгээр нийгмийн байгуулал адилгүй боловч, бүгд л ардчилсан хуулийн байгуулалтыг бэхжүүлэх үүрэгт тулгарч байна, Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь Бразилийн сенаттай харилцаагаа эрчимжүүлэн хууль тогтоох, хяналт тавих зэрэг асуудлаар туршлага солилцоход бэлэн байна гэж Бразилид албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Банго 30-ны өдөр илэрхийлсэн байна.

     Дарга Ү Банго Бразилийн сенатын дарга Ренан Калхейростай мөн 30-ны үдээс өмнө Бразилид уулзахдаа ингэж илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ, Хятад Бразили нь бүр хөгжиж байгаа орон бөгөөд, өргөн дэлгэр хамтын ашиг сонирхолтой юм, хоёр тал стратегийн түншлэлийн харилцааны их талаас үүсэн дээд давхарга хоорондын харилцаагаа хэвээр байлган улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны эдийн засгийн хөгжил ард түмний тусын төлөө, дэлхийн хөгжил цэцэглэл эв зохицолд шинэ хувь нэмэр оруулах ёстой гэжээ.

     Бразилийн сенат БХАТИХ-тай олон салбарт хамтран ажиллаж, олон давхаргын хамтын ажиллагааг цаашид сайжруулан, Бразили Хятадын харилцааг хамтаар тал бүрээр хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ. /Урангоо орчуулж, Номин хянав/