БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүэ 30-ны өдөр Бразилийн Төлөөлөгчдийн танхимын дарга Алдо Ребелотой уулзахдаа, хоёр тал парламентын үүрэг хариуцлага парламент хоорондын харилцааны давууг дайчлан хоёр орны хамтын ажиллагааны холбогдох баримт бичгийг түргэхэн зөвшөөрч, хоёр орны олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэхийг хүсч байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын тал Хятад Бразилийн харилцааг Хятад улс болон Латин Америкийн орнуудын харилцаан дахь хамгийн чухал хоёр талын харилцаагаар үзсээр ирсэн бөгөөд Бразилийн талтай хамтаар хүчин чармайлт гаргаж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар урагш хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ. Дарга Ү Бангүө цааш нь хэлэхдээ, БХАТИХ нь Бразилийн төлөөлөгчдийн танхимтай тогтмол харилцааны механизм тогтоох хэлэлцээрт саявтархан гарын үсэг зурсан байна. Хоёр тал үүгээр боломж болгож, хамтын ажиллагааны агуулгаа цаашид баяжуулан, хамтын ажиллагааны чанарыг дээшлүүлэхийг хүсч байна гэжээ.
Бразили нэг Хятад улсын бодлогыг цаашид баримтлана гэж Ребело дахин нотолсон байна. Тэрээр хэлэхдээ, Бразили Хятадын харилцааг Бразилийн тал чухалд үзсээр ирсэн бөгөөд Хятадыг Бразилийн Ази дахь хамтын ажиллагааны хамгийн чухал түншээр үздэг. БХАТИХ-тай хамтаар тогтмол хугацаагаар харилцах механизмыг гүйцэд ашиглан, Бразили Хятадын Парламент хоорондын харилцааг шинэ түвшинд хүргэж, хоёр орны харилцааны бүх талаар гүнзгий хөгжихөд хүчин зүтгэл гаргахад Бразилийн Төлөөлөгчдийн танхим бэлэн байна гэжээ. \Урьхан орчуулж, Урангоо хянав.\
|