• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-31 14:59:49    
Хятад Бразили хоёр орны эдийн засаг худалдааг шинэ шатанд гаргах ёстой

Хятадын Олон Улсын Радио

      Хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны төлөө хүчин зүтгэсэн Бразилийн талыг Ү Бангүэ сайшаан дэмжлээ. Тэрээр хэлэхдээ, Хятад Бразили нь эдийн засгийн талаар харилцан хамтран ажиллах боломжтой бөгөөд, эрчим хүч уул уурхайн нөөц баялаг, дэд бүтцийн байгуулалт, тэргүүний шинэ техникийн салбар тэрчлэн уламжлалт худалдаа зэрэг салбарт хамтын ажиллагааны асар их нөөцтэй юм. Өөрийн орны эдийн засаг тасралтгүй өсөн нэмэгдэж, эдийн засгийн даяаршил гүнзгийрэн хөгжихийн хэрээр, Хятад Бразилийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд хөгжлийн ховор тохиолдох боломж тохиож байна гэжээ. Аленкар хэлэхдээ, Бразилийн ард түмэн Хятадын ард түмэнд найрсаг сэтгэлээр хандаж ирсэн бөгөөд засгийн эрхэнд байгаа ба сөрөг хүчнийхэн ч Хятад улстай найрсаг харилцаагаа хөгжүүлэхэд санал нэгтэй байна. Бразилийн тал Хятад улстай үргэлжлэн хоёр талын харилцаа, олон улсын үйл хэрэг дэх үр ашигтай хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхэд бэлэн байна. Бразили Хятадын харилцаа нэн сайн сайхан ирээдүйтэй болно гэдэгт итгэж байна гэжээ. \Номин орчуулж, Урангоо хянав.\


1  2