• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-31 15:01:03    
Хятад болон Латин америкийн орнууд хоорондын харилцааг түлхэн ахиулна

Хятадын Олон Улсын Радио

     Бразилид айлчилж байгаа БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө Бразилийн ерөнхийлөгч Лулатай 30-ны өдөр уулзахдаа, Бразилийн талтай зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад болон Латин америкийн орнуудын харилцааг гүнзгий хөгжүүлэхийг хамтран сайжруулахад Хятад улс бэлэн байна гэж тэмдэглэжээ.

     Ү Бангүө хэлэхдээ, Хятад Бразили хоёр орон олон улсын үйл хэрэгт хамтын ашиг сонирхолтой, олон улс бүс нутгийн том чухал асуудлаар адил юм уу ойролцоо үзэл бодолтой байгаа. Хятад болон Латин америкийн орнуудын харилцааг хөгжүүлэх явцад Бразили чухал үүрэг гүйцэтгэж байна. Хоёр орны харилцааг эрчимжүүлэх нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд, бүс нутаг цаашилбал дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд ч ашигтай юм гэжээ. Лула хэлэхдээ, Хятад улс Латин америкийн бүс нутгийн хөгжлийн үйл явцад оролцож, хамтын ажиллагаандаа харилцан суралцаж, хамтаар хөгжихэд тус төхөм үзүүлэхийг Бразили сайшааж байна гэжээ.

     Ү Бангүө мөн өдөр Бразилийн сенатын дарга Калейрос, доод танхимын дарга Ребелотой тус тус хэлэлцээ хийжээ. \Баясгалан орчуулж Номин хянав\