НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1696-р тоот тогтоолыг Иран хэрэгжүүлсэн байдлын тухай тайланг Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн Ерөнхий захирал Мохаммед Ел Барадей 8-р сарын 31-ний өдөр уг байгууллагын гишүүн орнууд болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд дэвшүүлж, Аюулгүйн Зөвлөлийн тогтоосон цагийн хязгаар болж байгаа үеэр Иран мөн уран баяжуулах ажиллагаагаа бага хэмжээнд хийсээр байна гэж тэмдэглэжээ.
Барадей тайландаа бас тэмдэглэхдээ, Ираны талын хамтын ажиллагаа дутагдсаны улмаас Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн шалгагчид Ираны цөмийн тоног төхөөрөмжид шалгалт хийх үе бэрхшээлд учирсан байна. Үүнээс гадна, Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлаг сүүлийн үе Ираны цөмийн хөтөлбөрт шалгалт хийх явцад зарим шинэ асуудал илэрсэн юм, гэвч Ираны цөмийн хөтөлбөр нь цэрэг дайны зориулалттай гэснийг харуулах бодит баримтгүй байна гэжээ.
1 2
|