Дарга Ү Бангүө одоохонд Бразилийг багтаасан Латин Америк тивийн орнуудтай харилцаа хөгжүүлэхэд холбогдуулан хэдэн зүйлд санал дэвшүүлсэн байна. Үүнд улс төрийн талын итгэлцэлээ гүнзгийрүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулах, мэрэгжлийн хүмүүсийн солилцоог өргөтгөх, парламент хоорондын харилцааг эрчимжүүлэх, олон улсын үйл хэрэгт зөвшилцөн хамтран ажиллагаагаа нягт болгох зэрэг болно. Ү Бангүө хэлэхдээ , дэлхий ертөнц олон түйлтай болох, эдийн засгийн даяршил тасралтгүй хөгжиж байгаа шинэ байдалд, Хятад улс болон Латин Америк тив хоорондын найрсаг харилцаа хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэ нь хоёр талын язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд Хятад улс болон Латин Америк тивийн хамтын хөгжилтд тустай, мөн Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг ахиулах, дэлхийн энх тайван хөгжлийг ахиулахад ашигтай юм гэжээ. \Уртнасан орчүүлж , Урангоо хянав.\ 1 2
|