Бразилид айлчлаж байгаа БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө орон нутгийн цагаар 9-р сарын 1-ний өдөр Сан-Паулод Латин Америк тивийн парламентын дарга Ней Лопестай уулзлсан байна.
Лопес хэлэхдээ, Латин Америк тивийн Парламент Хятадын улс төр, эдийн засаг болон нийгэмийн олон ажил төрлийн хөгжилтөд анхаарлаа маш хандуулж байна. Латин Америк тивийн Парламент болон миний бие нэг Хятадын бодлогыг эрс хэлбэрэлгүй баримтлаж, "Тайванийг тусгаар тогтонуулах"-ыг эсэргүүцнэ гэжээ.
Ү Бангүө хэлэхдээ, Латин Америк тивийн Парламент нь Латин Америк болон Караибын бүс нутаг дахь хамгийн чухал бөгөөд, бүс нутгийн парламент хоорондын төлөөлөх чанартай байгууллага мөн, бүс нутгийн энх тайван тогтовортой байдлыг хамгаалах, гишүүн орны ардчилал, хуулийн тогтолцооны байгуулалтад тус дөхөм үзүүлэх, олон орны ард түмний эв санаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэж ирсэн байна. БХАТИХ нь Латин Америк тивийн Парламенттай найрсаг хамтын ажиллагааны бат суурийг тавьсан, Хятад, Латин Америкийн орнуудын харилцаа үргэлжлэн хөгжихөд нааштай хувь нэмэр оруулахын тулд хоёр тал хамтаар чармайхыг хүсч байна гэжээ. \Алтаннавч орчуулж, Номин хянав\
|