Аннан Ираны гадаад харилцааны сайд Манучэхр Моттакитай хамтаар хэвлэлийн бага хуралд оролцох үедээ хэлэхдээ, Ираны цөмийн асуудлын тэргүүн төлөөлөгч Али Ларижани болон Европын холбооны дипломат харилцаа хийгээд аюулгүйн бодлогын дээд төлөөлөгч Жавиэр Соланатай удахгүй болох хэлэлцээ нь Ираны цөмийн асуудлыг ахицтай болгохыг хүсч байна гэжээ.
Муттаки хэлэхдээ, Ираны цөмийн төлөвлөгөөний талаарх байр суурь маш тодорхой юм, Аннан энэ асуудлыг бүрэн ойлгосон юм гэжээ. Иран зургаан орны төсөлд хариулт өгсний дараа зургаан орон Ираны хариултыг бодож үзэх цаг болж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Ираны цөмийн асуудлаар холбогдох 1696-р тогтоол нь Америк зэрэг орны даралтад бий болсон "буруу зүйл" юм гэж тэрээр онцолсон байна.\Уртнасан орчуулж, Буян хянав\ 1 2
|