• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Sunday    may 4th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-04 15:16:24    
Израилийн Ерөнхий сайдтай уулзахаас татгалзав

Синьхуа Агентлаг

    Ливаны Ерөнхий сайд Фөүад Шиниора 3-ны өдөр мэдэгдэл хийж, Израилийн Ерөнхий сайд Ехүд Олмерт өөртэй нь хоёр талын яриа уулзалт хийх тухай урилгыг хүлээн авахаас эрс татгалзаж, Ливан дахь хаалтаа цуцлахыг Израильд шаардсан байна.

    Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл Олмертын үгийг иш татаж мэдээлэхдээ, Олмерт олон хүнээр Шиниорад урилга илгээж, түүнтэй яриа уулзалт хийхийг шаардсан юм. Шиниора эдгээр урилгаас татгалзсаны хамт урилга авснаа үгүйсгэсэн юм гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

    Израилийн Ерөнхий сайд Олмерт 3-ны өдөр хэлэхдээ, Ливан Израиль энхийн хэлэлцээ хийхийг би Ливаны Ерөнхий сайд Шиниорад олон янзын сувгаар уриалсан байна, хоёр тал яриа хэлэлцээгээр Ливан Израилийн энхийг биелүүлэхийг хүсч байна гэжээ.

    Мөн өдөр, Ливаны гадаад харилцааны сайд Фашзи Саллөүх хэлэхдээ, Ливан улс төр, дипломат харилцааны аливаа арга хэмжээгээр Ливан дахь хаалтаа цуцлахыг Израильд шаардах болно гэжээ. \Алтаннавч орчуулж, Буян хянав\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040