БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бан-гөү 6-ны өдөр Сантъягод хэлэхдээ: Хятад болон Чили чөлөөт худалдааны хэлэлцээрийн бий болгосон ашигтай нөхцөл боломжийг бүрмөсөн ашиглаж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны түвшингээ ихээр дээшлүүлэх ёстой юм гэжээ.
Чилид албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа Ү Бан-гөү мөн өдөр Хятад-Чилийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцсон бөгөөд чухал үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ: Хятад Чили хоёр тал харилцан ашигтай хамтаар хөгжих зарчмын дагуу, өөр өөрийн давуу талаа бадруулж, хамтын ажиллагааны салбараа өргөтгөн, хамтын ажиллагааны арга хэлбэр, агуулгаа баяжуулж, Хятад Чилийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлыг сайжруулна гэжээ.
Хятад-Чилийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт 6-ны өдөр Сантъягод нээлтийн ёслолоо хийж, Хятад Чили хоёр орон нээлтийн ёслол дээр, уул уурхайн ажил үйлс болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны ойлголцлын меморандумд гарын үсэг зурсан байна. \Рэнчинсоо орчуулж, Баатар хянав\
|