• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-12 18:23:09    
Хятад Европын үйлдвэр худалдааны дээд уулзалтын нээлтийн ёслол дээр Хятадын Ерөнхий сайд үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио

     2006 оны Хятад Европын үйлдвэр худалдааны дээд уулзалт 12-ны өдөр Финландын нийслэл Хельсинкид боллоо. Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао нээлтийн ёслол дээр, Хятад Европын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд оршиж байгаа асуудлаар Хятадын талын байр суурийг өгүүлсэн бөгөөд Хятад Европын үйлвэр худалдааныхан хамтаар ашиг хүртэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн шинийг үүдэхийг санаачилсан байна.

     Уг дээд уулзалт нь "шинийг үүдэх, хамтран ажиллах, шинэ эхлэл" уриан дор болсон байна. Хятад Европын үйлдвэр худалдааны салбарын 500 гаруй хүн уулзалтанд оролцож, Хятда Европын худалдааны тэнцүүргүй байдал, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, эрчим хүчний зарцуулалт болон худалдааны зөрчил зэрэг асуудлаар судлан хэлэлцсэн байна. \Хүчит орчуулж, О.Дарамбазар хянав.\