Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао Финландад хийсэн айлчлалаа дуусгаад 12-ны өдөр Лондонд хүрэлцэн очиж Англид ажлын айлчлал хийж байна.
Ерөнхий сайд Вэнь Жябао Английн ерөнхий сайд Тони Блейрийн урилгаар Англид айлчилж байгаа юм. Тэрээр онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, энэ удаа Англид айлчилсны гол зорилго бол хоёр орны засгийн газрын удирдах хүмүүсийн жил тутмын уулзалтын механизмийг хэрэгжүүлж, Хятад Английн харилцааг нэн өндөр түвшин, нэн өргөн салбарт хөгжүүлэх явдал мөн гэжээ.
Дараа нь Вэнь Жябао Англи Хятадын худалдааны нийгэмлэгийн өөрт нь зориулан хийсэн оройн дайллагад оролцсон бөгөөд үг хэлж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хоёр орны худалдаа үйлдвэрийн салбарынханд санал болгосон бөгөөд Хятадын засгийн газар банк санхүү болон эдийн засгийн мэдээллийн саадгүй байхыг батална гэж тэмдэглэсэн байна.
Мөн өдөр Финландад айлчилж байсан хугацаандаа, Вэнь Жябао Финландын ерөнхийлөгч хатагтай Таржа Халонен болон ерөнхий сайд Матти Ванханентай тус тус уулзалт хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа болон харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо солилцсон байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|