Ерөнхий сайд Вэнь Жябао мөн өдөр Хятад Европын чуулга уулзалтын хоёр дахь хурлын нээлтийн ёслол дээр хэлэхдээ: Хятад Европын харилцаа эрүүл саруулаар тогтвортой хөгжих үе шатандаа ороод байна. Хамтын ашиг сонирхол болон бие биеийн хэрэгцээ шаардлагын дагуу, Хятад Европ хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлж, улс төрийн итгэлцэл, эдийн засгийн туслалцаа, соёлын хэлхээ холбоо, хамтын хөгжлийн зорилтод хүрэх ёстой юм гэжээ.
Айлчлалын үеэр, Ерөнхий сайд Вэнь Жябао бас Германы Канцлер хатагтай Ангела Меркелтэй хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, Хятад Европын харилцаа, харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцох юм байна. Үүнээс гадна, Германы Ерөнхийлөгч Хорст Кёхлер ч Вэнь Жябаотой уулзах юм байна.\Рэнчинсоо орчуулж, О.Дарамбазар хянав.\ 1 2
|