• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-14 15:20:14    
Иракийн дайн нь Дундад дорнотын бүс нутагт гай зовлон авчирлаа гэж удирдах хүмүүс үзэв

Хятадын Олон Улсын Радио

       Сүүлийн өдрүүдэд би Дундад дорнотын бүс нутагт айлчлах үе Америкийн Иракт дэгдээсэн дайн нь Дундад дорнотын бүс нутагт гай зовлон авчирлаа гэж Дундад дорнотын бүс нутгийн олонх орны удирдагчид үзэж байгааг ойлгож мэдлээ гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан 13-ны өдөр онцолсон байна.

      Кофи Аннан мөн өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Иракийн дайн нь Дундад дорнодын бүс нутагт ороо бусгаа байдал бий болгож, Америк ч яах ч аргагүй болов гэж олонх орны удирдах хүмүүс үзэж байгааг ойлголоо гэжээ. Америкийн цэрэг боломжтой үедээ Иракаас гарч болно гэж тэрээр илэрхийлсэн байна.

      Ираны дээд удирдагч Али Кхаменеи 13-ны өдөр Тегеранд Иракийн Ерөнхий сайд Иури Ал-Маликутай уулзах үе хэлэхдээ: хэрэв гадаадын цэрийн хүчин Иракаас гарах юм бол Иракт нүүрлэж байгаа өнөөгийн олон асуудлууд зохицуулагдаж мэднэ гэжээ.

      Кхаменеи хэлэхдээ: хэрэв гадаадын цэргийн хүчин Иракаас гарах юм бол Иракт учирч байгаа гол асуудлууд зохицуулагдаж болно гэжээ. Иракийн засгийн газрыг Иран үргэлжлэн дэмжинэ гэж тэрээр бас дахин нотолсон байна.

       Ираны дэмжлэгт баярлаж байгаагаа Ал-Малику илэрхийлсэн байна. Тэрээр 12-ны өдөр Иранд 2 хоногийн албан ёсны айлчлал хийсэн юм. Энэ бол түүний энэ оны 5-р сард Иракийн Ерөнхий сайдын тушаалд орсны дараа анх удаагаа Иранд албан ёсны айлчлал хийж байгаа юм.\Рэнчинсоо орчуулж, Буян хянав\