Жинь Рэньчины мөн өдөр уулзсан хүмүүст Европын холбооны комиссын эдийн засаг, валютын ажил хариуцсан гишүүн Алмуниа, Европын төв банкны ерөнхийлөгч Тричет, Евро группын дарга, Люксембургийн Ерөнхий сайд Жункер нар байна. Хятад Европ нь дэлхийд нөлөөтэй эдийн засгийн хоёр чухал цогц болсны хувиар, хоёр тал макро эдийн засгийн бодлого болон банк санхүүгийн салбар дахь хэлхээ холбоо, зөвшилцөөн, яриа хэлцлээ эрчимжүүлэх нь Хятад Европын харилцааны хөгжилд ашигтай төдийгүй дэлхийн эдийн засгийн тогтвортой, эрүүл саруул хөгжилд ашигтай юм гэж талууд санал нэгтэй илэрхийлэв. Дэлхийн эдийн засгийн тэнцвэргүй байдлыг зохицуулахад чадах хирээрээ хувь хэмэр оруулахын төлөө хамтаар чармайхад бэлэн байгаагаа талууд мөн илэрхийлсэн байна. \Буян орчуулж, Цэцэн хянав\ 1 2
|