
Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий ассамблейн 61-р чуулганд оролцож байгаа Хятадын Гадаад харилцааны сайд Ли Жаошин 18-ны өдөр Иракийн асуудлаархи Гадаад хэргийн сайд нарын бага хурал дээр үг хэлж, Иракийн асуудлаархи Хятадын байр суурийг тодруулан өгүүлсэн байна.
Ли Жаошин хэлэхдээ, Иракт үндэстнүүд эе эвтэй байхыг Хятад улс хүсч байна. Зөвхөн хүч хэрэглээд асуудлыг зохицуулж чадахгүй юм, хүчирхийлэл болон терроризм нь ч амгалан тайван байдлыг авчирч чадахгүй юм. Иракийн бүлэглэлгүүд болон байгууллагууд хүч хэрэглэхээ зогсож, энхийн, ардчлалийн арга хэлбэрээр санал зөрөлдөөнөө зохицуулах ёстой. Үүний зэрэгцээ, олон улсын хамтын нийгэмлэг ч бүтээлч хүчин чармайлт гаргаж, Иракт туслан аюулгүй байдлын үр ашигтай төсөл боловсруулан тогтоож, аюулгүйн салбаруудын өөрчлөлт хийж, улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хариуцлагыг нь Иракаар эртхэн гүйцэтгүүлэхийг ёстой гэжээ. \Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\
|