Хятад улс ирэх хэдэн жилд хөгжлөөр буурай орнуудад үзүүлэх тусламжын цар хүрээгээ өргөтгөх болно гэж НҮБ-ын ерөнхий ассамблейн 61-р чуулганд оролцож байгаа Хятадын Гадаад харилцааны сайд Ли Жаошин 18-ны өдөр мэдэгдэв.
НҮБ-ын ерөнхий ассамблейн хөгжлөөр буурай орнуудын асуудлын тухай өндөр зиндааны хурал дээр Ли Жаошин үг хэлж, зохицуулгаа эрчимжүүлж, хөгжлөөр буурай орнуудад туслах гэсэн амлалтаа нухацтай хэрэгжүүлж, хөгжлөөр буурай орнуудыг олон талт худалдааны системд түргэн оруулж, түүнээс ашиг хүртээхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|