Ухаалаг байхыг би Тайландын иргэдэд хүсч байна, Тайландын ард түмэн улс орныхоо хэвийн дэг журмыг түргэн сэргээж чадна гэдэгт итгэж байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан 19-ний өдөр илэрхийлсэн байна. Америкийн Төрийн департаментын төлөөлөгч Гонзало Галлегос мөн өдөр үг хэлж, эв зүйн арга, ардчиллын зарчим болон хуулийн тогтоолын дагуу улс төрийн санал зөрөлдөөнөө зохицуулахыг Тайландын ард түмэнд Америк хүсч байна гэж онцолсон байна. Европын холбооны дарга Финландын Ерөнхий сайд Матти Ванханен ч мөн өдөр мэдэгдэл хийж, ардчиллын дэг журмаа даруйхан сэргээхийг Тайландад хүссэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\ 1 2 3
|