• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-29 14:18:13    
Бан Ки Мун Аюулгүй Зөвлөлийн санамжийн чанартай гурав дахь ээлжийн нууц санал оруулалтад үргэлжлэн тэргүүн байранд жагсаагдсан байна

Хятадын Олон Улсын Радио

      НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн 15 гишүүн орон 28-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарин бичгийн даргад нэр дэвшүүлэх асуудлаар санамжын чанартай гурав дахь ээлжийн нууц санал оруулалт хийсний дүнд БНСУ-ын Гадаад Харилцаа, Худалдааны Яамны сайд Бан Ки Мун үргэлжлэн санал авсан хэмжээгээрээ тэргүүн байранд жагсаагдсан байна.

      Диполмат зүтгэлтдийн танилцуулснаар, санал оруулалтын дүнд Бан Ки Мун 13 сайшаасан санал авсан байна. НҮБ-ын Ерөнхий нарин бичгийн даргын орлогч Энэтхэгийн Шаши Тарур болон саяхан сонгуульд оролцсон Латвийн Ерөнхийлөгч Вайра Вики-Фрейберга тус тус 2, 3-р байринд оржээ.

     НҮБ-ын Ерөнхий нарин бичгийн даргын сонгууль сунжирч, үүрэгт ажлыг хүлээлгэн өгөх, хүлээн авахад нөлөөлөхөөс зайласхийхийн тулд, Аюулгүй Зөвлөл нь НҮБ-ын Ерөнхий нарин бичгийн даргад нэр дэвшигчийн асуудлаар 10-р сарын эхээр тохиролцоонд хүрэхийг талууд хүсч байгаа юм байна. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\